/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.1.Хуримтлалын тэтгэврийг энэ хуульд заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29.1-д заасан тэтгэвэр авагч өөрөө хүсвэл доор дурдсаны дагуу олгоно:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.1.1.нэг удаагийн тэтгэвэр;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.1.2.хугацаат тэтгэвэр.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.2.Тэтгэврийн мөнгөн хуримтлалын хэмжээ нь тэтгэвэр тогтоолгох үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлснээс бага бол энэ хуулийн 8.1.1-д заасан тэтгэврийг нэг удаа олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.3.Тэтгэврийн мөнгөн хуримтлалын хэмжээ нь тэтгэвэр тогтоолгох үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлснээс их бол 36-аас 120 хүртэл сарын хугацаанд энэ хуулийн 8.1.2-т заасан хугацаат тэтгэврийг сар бүр олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.4.Энэ хуулийн 8.3-т заасан тэтгэврийг бодоход дараах томьёог хэрэглэнэ:
Тх -сарын хуримтлалын тэтгэврийн хэмжээ;
НСс2-тэтгэврийн мөнгөн хуримтлалын эцсийн үлдэгдэл;
k -тэтгэвэр авах хугацаа, сараар.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.5.Энэ хуулийн 8.4-т заасны дагуу бодогдсон хуримтлалын тэтгэврийн хэмжээг тэтгэврийн мөнгөн хуримтлалын хөрөнгө оруулалтын өгөөжийн хувиар нэмэгдүүлэн жил бүр дахин тогтоож, дараа жилийн 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хуримтлалын тэтгэврийг олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.6.Хуримтлалын тэтгэвэр авагч нас барвал түүний тэтгэврийн мөнгөн хуримтлалын зарцуулагдаагүй үлдэгдлийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.7.Хуримтлалын тэтгэврийг тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.8.Энэ хуулийн 7.1, 13.1, 13.2 дахь хэсэгт заасны дагуу бодсон тэтгэврийн хэмжээг дараах тохируулах коэффициентоор үржүүлж сарын тэтгэврийн хэмжээг тодорхойлно:
b - тэтгэврийн тохируулах коэффициент
МХст - тэтгэврийн мөнгөн хуримтлал бүрдүүлсэн сарын тоо;
НШст- нийт шимтгэл төлсөн сарын тоо.