/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.1.Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо нь дараах гурван давхаргаас бүрдэнэ:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.1.1.суурь тэтгэвэр;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.1.2.тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.1.3.хувийн нэмэлт тэтгэвэр.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан суурь тэтгэврийн зардлыг улсын төсвөөс, 3.1.2-т заасан тэтгэврийн зардлыг тэтгэврийн даатгалын сан болон улсын төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.3.Энэ хуулийн 3.1.3-т заасан хувийн нэмэлт тэтгэврийн харилцааг Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.4.Суурь тэтгэврийг доор дурдсан насанд хүрсэн тэтгэвэр авагчид олгоно:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.4.1.энэ хуулийн 5.1.1-д заасан нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрсэн өндөр насны тэтгэвэр авагч;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.4.2.энэ хуулийн 5.1.2, 5.1.3, 5.1.4, 5.1.5, 5.1.6, 5.1.7-д заасан нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй 60 насанд хүрсэн, эмэгтэй 55 насанд хүрсэн өндөр насны тэтгэвэр авагч, мөн насанд хүрсэн хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.5.Суурь тэтгэврийн хэмжээг бодоход дараах томьёог хэрэглэнэ:
Ст - Суурь тэтгэвэр;
Сүд - Суурь тэтгэврийн үндсэн дүн;
Нтд - Суурь тэтгэврийн нэмэгдлийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүн;
Шнх -Шимтгэл төлсөн нийт хугацаа, сараар;
Жшт -Шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүн;
Та -Авч байгаа тэтгэврийн хэмжээ;
maximum- хамгийн их утга.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.6.Суурь тэтгэврийн үндсэн дүн, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүн, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүн, суурь тэтгэврийн дээд хэмжээг Засгийн газар тогтооно.