Jury

Тавдугаар бүлэг. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль 16 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

16.1.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил, эсхүл нас барахын өмнөх сүүлийн 5 жилд нийтдээ 36 ба түүнээс дээш сар төлсөн даатгуулагч, эсхүл өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн доор дурдсан гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

16.1.1.төрсөн, дагавар, үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш төрсөн хүүхэд хамаарна/;

16.1.2.тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл 19 нас хүрээгүй байхдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд;

16.1.3.тэжээгчийн хууль ёсоор асран хамгаалж, харгалзан дэмжиж байсан төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл 19 нас хүрээгүй байхдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон ач, зээ;

16.1.4.тэжээгчийг нас барахын өмнө өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрсэн, эсхүл хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон эхнэр, нөхөр, тэжээн тэтгэх өөр хүнгүй эцэг, эх.
/Энэ заалтын "энэ хуулийн 5.1.1-д заасан" гэснийг "өндөр насны тэтгэврийн ердийн" гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

16.2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 60-аас доошгүй сар, үүнээс 12 сар нь тасралтгүй төлсөн даатгуулагч нас барсан бол түүний энэ хуулийн 16.1-д заасан гэр бүлийн гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль

    Заалт26

  3. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль

    Заалт7.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.