Jury

Зургадугаар бүлэг. Тэтгэвэр тогтоох, олгох

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль 21 дүгээр зүйл. Тэтгэврийн доод хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

21.1.Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг доор дурдсанаар Засгийн газар тогтооно:

21.1.1.энэ хуулийн 5.1, 11.1, 16.1-д заасны дагуу тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн даатгуулагч, иргэний тэтгэврийн доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байхаар;

21.1.2.энэ хуулийн 5.2, 11.2, 16.2-т заасны дагуу тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн даатгуулагч, иргэний тэтгэврийн доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй байхаар.

21.2.Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэг хүнд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар, хоёр хүнд 75 хувиар, гурав ба түүнээс дээш хүнд 100 хувиар тус тус тогтооно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль

    Заалт8.1

  2. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.