Jury

Хоёрдугаар бүлэг. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын агуулга, хөтөлбөр, стандарт

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль 8 дугаар зүйл. Чанарын баталгаажуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-12

8.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, төгсөгчийн мэдлэг, ур чадвар, чадамжийг үнэлж, баталгаажуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.2.Эзэмшсэн мэдлэг, ур чадварыг үнэлж, баталгаажуулах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 17.4-т заасны дагуу хэрэгжүүлнэ.

8.3.Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

8.4.Магадлан итгэмжлэлийг Боловсролын ерөнхий хуулийн 17.13-т заасан Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага мөн хуулийн 26.1.8-д заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.

8.5.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг таван жил тутам магадлан итгэмжилнэ.

8.6.Боловсролын ерөнхий хуулийн 25.1.3-т заасан мэргэжлийн болон техникийн боловсролын эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн хөтөлбөрийг заавал магадлан итгэмжилнэ.

8.7.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага Боловсролын ерөнхий хуулийн 35.7-д заасны дагуу дотоод чанарын баталгаажуулалтыг хэрэгжүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.