Jury

Дөрөвдүгээр бүлэг. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалт, элсэлт, төгсөлт

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль 12 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын элсэлт, төгсөлт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-12

12.1.Техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн хүнийг элсүүлнэ.

12.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт суурь боловсрол эзэмшсэн, эсхүл насанд хүрсэн хүнийг элсүүлнэ.

12.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт суралцагч элсүүлэхэд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 12.7-д заасныг баримтална.

12.4.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч хувиараа хөдөлмөр эрхлэх, бизнесээ хөгжүүлэхийг дэмжиж төрөөс хөнгөлөлттэй зээл олгож болно.

12.5.Энэ хуулийн 12.4-т заасан зээл олгох журмыг Засгийн газар батална.

12.6.Дээд боловсролын тухай хуулийн 6.6-д заасан шаталсан сургалттай хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын элсэгчид энэ хуулийн 12.1, 12.2 дахь хэсэг хамаарахгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.