Jury

Тавдугаар бүлэг. Мэргэжлийн болон техникийн боловсролын харилцаанд оролцогч

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль 14 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, түүнд тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-12

14.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна сургалтын байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд оролцох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

14.2.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэшлийн өндөр ур чадвартай, багшлах эрхийн гэрчилгээтэй байна.

14.3.Техникийн боловсролын сургалтын байгууллагын багш тухайн мэргэжлийн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт таваас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэшлийн өндөр ур чадвартай, багшлах эрхийн гэрчилгээтэй байна.

14.4.Багшийн мэдлэг, ур чадварын үнэлгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоо, ажил олгогч, сургалтын байгууллагатай хамтран дөрвөн жил тутам зохион байгуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.