Jury

Зургадугаар бүлэг. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын удирдлагын тогтолцоо

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль 23 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-12

23.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Боловсролын ерөнхий хуулийн 25.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.1.1.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын ангиллыг тогтоох;

23.1.2.мэргэжлийн өөрийн өртөг тооцох аргачлалыг санхүү, төсвийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах;

23.1.3.хосмог сургалт, ажлын байран дахь сургалт зохион байгуулах журмыг боловсруулах, батлах;

23.1.4.мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох;

23.1.5.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, багшийг нэгдсэн бодлогоор хангах;

23.1.6.мэргэжлийнболовсрол, сургалтын тэргүүлэх болон нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг боловсруулж батлуулах;

23.1.7.мэргэжлийн болон техникийн боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулахад зөвшөөрөл олгох;

23.1.8.дээд боловсролын сургалтын байгууллагын харьяа мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулахад зөвшөөрөл олгох;

23.1.9.гадаадын хөрөнгө оруулалттай мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулахад энгийн зөвшөөрөл олгох.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.