Jury

Тавдугаар бүлэг. Мэргэжлийн болон техникийн боловсролын харилцаанд оролцогч

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль 18 дугаар зүйл. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-12

18.1.Эцэг, эх, асран, хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас гадна үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулахад санал өгөх эрхтэй.

18.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын ерөнхий хуулийн 40.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:

18.2.1.хүүхдийнхээ суралцах, мэргэжил эзэмших үйл ажиллагааг дэмжих;

18.2.2.ур чадварын уралдаан, тэмцээнд дэмжлэг үзүүлэх;

18.2.3.хүүхдээ гэмт хэрэг, зөрчил, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр багш, ажилтантай хамтран ажиллах;

18.2.4.хүүхдийнхээ авьяас, мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх;

18.2.5.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5, 6, 7, 8, 9, 10 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлэх.
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.