Jury

Дөрөвдүгээр бүлэг. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалт, элсэлт, төгсөлт

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль 13 дугаар зүйл. Боловсролын баримт бичиг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-12

13.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчид дараах боловсролын баримт бичгийг олгоно:

13.1.1.мэргэжлийн сургалтад хамрагдаж чадамж эзэмшсэн иргэнд чадамжийн гэрчилгээ;

13.1.2.мэргэжлийн боловсрол эзэмшсэн төгсөгчид мэргэжлийн үнэмлэх;

13.1.3.техникийн боловсрол эзэмшсэн төгсөгчид диплом.

13.2.Эзэмшсэн мэдлэг, ур чадварыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 13.1-д заасан боловсролын баримт бичгийг олгоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.