/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Хууль зүйн туслалцааны тухай хууль
Хууль зүйн туслалцааны тухай хууль нь 2022-07-01-нд батлагдсан, 28 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2022-07-01
- Мөрдөж эхэлсэн
- 2022-10-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ
Оршил
Агуулга
28 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Хууль зүйн туслалцаа
5 зүйлГуравдугаар бүлэг Хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо
6 зүйл- 10 дугаар зүйлХууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын удирдлага, зохион байгуулалт
- 11 дүгээр зүйлХууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын чиг үүрэг
- 12 дугаар зүйлХууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын захирал, түүний бүрэн эрх
- 13 дугаар зүйлХууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
- 14 дүгээр зүйлХууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
- 15 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
Дөрөвдүгээр бүлэг Улсын өмгөөлөгч, түүний чиг үүрэг, баталгаа, үйл ажиллагаанд хориглох зүйл
4 зүйлТавдугаар бүлэг Хувийн өмгөөлөгчийг оролцуулах
2 зүйлЗургадугаар бүлэг Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны санхүүжилт, бусад байгууллагын оролцоо
4 зүйл- 22 дугаар зүйлСанхүүжилтийн эх үүсвэр
- 23 дугаар зүйлАймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай харилцах
- 24 дүгээр зүйлХуульчдын холбооноос хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай харилцах
- 25 дугаар зүйлМонголын Өмгөөлөгчдийн Холбооноос хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай харилцах
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн хүний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх хүрээ, тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтооход оршино.
2 дугаар зүйл. Хууль зүйн туслалцааны хууль тогтоомж
2.1.Хууль зүйн туслалцааны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэхтэй холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.6-д зааснаас бусад үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг томилон оролцуулахтай холбогдох харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.