Jury

Гуравдугаар бүлэг. Хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо

Хууль зүйн туслалцааны тухай хууль 14 дүгээр зүйл. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-01
Мөрдөж эхэлсэн
2022-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

14.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль зүйн туслалцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын бүтэц, орон тоог батлагдсан төсвийн хүрээнд тогтоох;

14.1.2.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх;

14.1.3.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын саналыг үндэслэн батлагдсан төсвийн хүрээнд салбарын тоо, байршил, орон тоог тогтоох, салбарыг шинээр байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах;

14.1.4.улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчтэй болон хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага хувийн өмгөөлөгчтэй байгуулах гэрээний загвар, хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах шийдвэрийн загварыг батлах;

14.1.5.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалыг батлах;

14.1.6.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын дүрэм, улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах журмыг батлах;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.7.хуульд заасан бусад.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Загвар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.