Jury

Гуравдугаар бүлэг. Хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо

Хууль зүйн туслалцааны тухай хууль 15 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-01
Мөрдөж эхэлсэн
2022-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

15.1.Засгийн газар хууль зүйн туслалцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.хууль зүйн туслалцааны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

15.1.2.улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээг прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг батлах;

15.1.3.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын удирдах, гүйцэтгэх болон туслах албан тушаал, улсын өмгөөлөгчийн туслахын албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох;

15.1.4.энэ хуулийн 19.1.3-т заасан мөнгөн урамшуулал олгох журмыг батлах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.