Jury

Зургадугаар бүлэг. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны санхүүжилт, бусад байгууллагын оролцоо

Хууль зүйн туслалцааны тухай хууль 24 дүгээр зүйл. Хуульчдын холбооноос хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай харилцах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-01
Мөрдөж эхэлсэн
2022-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

24.1.Хуульчдын холбоо нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд дараах байдлаар хамтран ажиллана:

24.1.1.улсын өмгөөлөгчийг хуульчийн үргэлжилсэн болон мэргэшүүлэх сургалт зохион байгуулахад хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;

24.1.2.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах.

24.2.Улсын өмгөөлөгчийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн бол шийдвэрийг гарсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад ирүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.