Jury

Зургадугаар бүлэг. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны санхүүжилт, бусад байгууллагын оролцоо

Хууль зүйн туслалцааны тухай хууль 25 дугаар зүйл. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай харилцах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-01
Мөрдөж эхэлсэн
2022-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

25.1.Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд дараах байдлаар хамтран ажиллана:

25.1.1.Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах;

25.1.2.улсын өмгөөлөгчид үзүүлэх хөнгөлөлт, урамшууллын тогтолцоог бий болгох.

25.2.Энэ хуулийн 25.1.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын захирал, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч хамтран батална.

25.3.Улсын өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон, дуусгавар болгосон, түдгэлзүүлсэн бол шийдвэрийг гарсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад ирүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.