Jury

Хоёрдугаар бүлэг. Хууль зүйн туслалцаа

Хууль зүйн туслалцааны тухай хууль 9 дүгээр зүйл. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-01
Мөрдөж эхэлсэн
2022-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

9.1.Үйлчлүүлэгч дараах эрхтэй:

9.1.1.хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах;

9.1.2.улсын өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан шийдвэрийн талаар хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад, өмгөөллийн үйлчилгээний талаар холбогдох эрх бүхий байгууллагад, хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны талаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус гомдол гаргаж шийдвэрлүүлэх, шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргах;

9.1.3.хуульд заасан бусад.

9.2.Үйлчлүүлэгч энэ хуулийн 7.3-т заасан үүргээ биелүүлээгүй бол хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.