Jury

Зургадугаар бүлэг. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны санхүүжилт, бусад байгууллагын оролцоо

Хууль зүйн туслалцааны тухай хууль 23 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай харилцах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-01
Мөрдөж эхэлсэн
2022-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

23.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд дараах байдлаар дэмжлэг үзүүлнэ:

23.1.1.салбарыг стандартын шаардлага хангасан ажлын байр, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслээр хангах;

23.1.2.хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тухайн нутаг дэвсгэрт ажиллахаар томилогдсон улсын өмгөөлөгчийг орон байраар хангахад дэмжлэг үзүүлэх.

23.2.Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын салбарын өмгөөлөгч, ажилтныг орон сууц, тээврийн хэрэгслээр хангах, улсын өмгөөлөгч, түүний гэр бүлийн гишүүнд дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.