Jury

Дөрөвдүгээр бүлэг. Улсын өмгөөлөгч, түүний чиг үүрэг, баталгаа, үйл ажиллагаанд хориглох зүйл

Хууль зүйн туслалцааны тухай хууль 18 дугаар зүйл. Улсын өмгөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-01
Мөрдөж эхэлсэн
2022-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

18.1.Улсын өмгөөлөгчид дараах үйл ажиллагааг хориглоно:

18.1.1.энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур өмгөөллийн үйл ажиллагаа явуулах;

18.1.2.хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээний болон хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульт ажилд хамаарахаас бусад ажил, албан тушаал эрхлэх;

18.1.3.мэдээлэл, лавлагааг энэ хуулийн 7.5-д зааснаас бусад зорилгоор ашиглах;

18.1.4.үйлчлүүлэгчээс үйлчилгээ үзүүлсний төлөө өмгөөллийн хөлс, бусад төлбөр шаардах, авах;

18.1.5.хуульд заасан бусад.

18.2.Улсын өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу явуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.