Jury

Гуравдугаар бүлэг. Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 22 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-03
Эх сурвалжаас татсан
2026-10-22

22.1.Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн нь хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг судлах чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны ажилтан байна.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 88¹ дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

22.3.Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн нь дараах бүрэн эрхтэй:

22.3.1.зохигч болон холбогдох бусад этгээдээс асуулт асуух;

22.3.2.эцэг, эх, хүүхэд болон холбогдох бусад этгээдтэй ганцаарчилсан болон хамтарсан ярилцлага хийх;

22.3.3.гэр бүлийн нөхцөл байдал, эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа, нийгмийн бүх орчинд ажиглалт явуулах;

22.3.4.холбогдох байгууллагаас лавлагаа, тодорхойлолт, баримт гаргуулах;

22.3.5.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн байгууллагад нэвтрэх, албан тушаалтнаас шаардлагатай асуудлаар мэдээлэл, тайлбар авах;

22.3.6.хүүхэд долоо буюу түүнээс дээш настай бол түүний саналыг авах.

22.4.Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн нь хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг судлахдаа хараат бус байх зарчмыг баримтлах бөгөөд нууц хадгалах, задруулахгүй байх үүргийг хүлээнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Монгол Улсын шүүхийн тухай хууль

    Заалт88.1Эх бичвэр

  3. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    Заалт31

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль

    Заалт5

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.