Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь 2026-07-03-нд батлагдсан, 42 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-03
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

Агуулга

42 зүйл

Гуравдугаар бүлэг Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх

21 зүйл
  1. 16 дугаар зүйлШүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа
  2. 17 дугаар зүйлГэрлэлт цуцлуулах нэхэмжлэл
  3. 18 дугаар зүйлГэрлэгчдийн хөрөнгийн болон тэжээн тэтгэх гэрээг биелүүлэх
  4. 19 дүгээр зүйлГэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ
  5. 20 дугаар зүйлГэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, дуусгавар болгох
  6. 21 дүгээр зүйлХүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг судлах
  7. 22 дугаар зүйлХүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн
  8. 23 дугаар зүйлТатгалзан гарах үндэслэл
  9. 24 дүгээр зүйлТатгалзан гарах хүсэлт гаргах
  10. 25 дугаар зүйлХүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайлан
  11. 26 дугаар зүйлГэрлэлт цуцлах тухай хэрэг хянан шийдвэрлэх
  12. 27 дугаар зүйлОнцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийн хүсэлт
  13. 28 дугаар зүйлХүнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлт хүлээн авсан шүүгчийн үйл ажиллагаа
  14. 29 дүгээр зүйлХүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хэрэг хянан шийдвэрлэх
  15. 30 дугаар зүйлХүнийг сураггүй алга болсонд тооцсон буюу нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох
  16. 31 дүгээр зүйлХүнийг эрх зүйн чадамжгүй, эсхүл эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцуулах тухай хүсэлт гаргах
  17. 32 дугаар зүйлХүнийг эрх зүйн чадамжгүй, эсхүл эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэх
  18. 33 дугаар зүйлХүнийг эрх зүйн чадамжгүй, эсхүл эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцох тухай шийдвэр
  19. 34 дүгээр зүйлХүнийг эрх зүйн чадамжгүй, эсхүл эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанышүүхийн зардал
  20. 35 дугаар зүйлАсран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
  21. 36 дугаар зүйлХүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх

Тавдугаар бүлэг Бусад

1 зүйл
  1. 42 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүх гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж

2.1.Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Гэр бүлийн хэргийг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ.

3.2.Гэр бүлийн хэргийг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд эвлэрүүлэн зуучлахтай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.