Jury

Гуравдугаар бүлэг. Тусгай сангийн эх үүсвэр, зарцуулалт

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль 6 дугаар зүйл. Тусгай санг бүрдүүлэх нийтлэг эх үүсвэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-11-13
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

6.1.Тусгай сан нь дараах нийтлэг эх үүсвэрээс бүрдэнэ:

6.1.1.улсын төсвийн хөрөнгө;

6.1.2.хандив, тусламж;

6.1.3.тусгай сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого;

6.1.4.зээлийн хүүгийн орлого.

6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан улсын төсвийн хөрөнгө дараах төрөлтэй байна:

6.2.1.эргэн төлөгдөх зээл;

6.2.2.эргэн төлөгдөх нөхцөлгүй олгосон эх үүсвэр.

6.3.Энэ хуулийн 6.1.2-т заасан хандив, тусламжид гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж хамаарна.

6.4.Энэ хуулийн 6.1.3-т заасан орлогод тусгай сангийн үндсэн болон туслах үйл ажиллагаанаас олсон орлого хамаарна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

    болон өөр 4
  2. Кино урлагийг дэмжих тухай хууль

    Заалт12.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.