Jury

Гуравдугаар бүлэг. Тусгай сангийн эх үүсвэр, зарцуулалт

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль 21 дүгээр зүйл. Хөдөө аж ахуйг дэмжих сан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-11-13
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

/Энэ зүйлийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.Хөдөө аж ахуйг дэмжих сан нь газар тариалан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжих зориулалттай байна.
/Энэ хэсгийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.2.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.3.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
/Энэ хэсгийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.3.1.хөнгөлөлттэй зээлийг дараах зориулалтаар олгох;
/Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.3.1.а.усалгаатай тариаланг хөгжүүлэх, услалтын систем байгуулах, сэргээн засварлах;
/Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.3.1.б.таримал ургамлын үрийн аж ахуйг хөгжүүлэх;21.3.1.в.хөдөө аж ахуйн техник, технологийн шинэчлэлт хийх.
/Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.3.2.тариалангийн газрыг нөхөн сэргээх, хөрсний үржил шимийг сайжруулах;
/Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.3.3.тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчээс стандартын шаардлага хангасан буудай худалдан авах, худалдах;
/Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.3.4.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үндсэн хөрөнгөд засвар үйлчилгээ хийх;
/Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.3.5.бэлчээрийн даацыг тодорхойлох, мал оторлон өвөлжүүлэхтэй холбогдсон судалгаа явуулах;
/Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.3.6.худаг сэргээн засварлах, уст цэг шинээр гаргах;
/Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.3.7.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үндсэн болон өр барагдуулахтай холбогдсон үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх.
/Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.4.Хөдөө аж ахуйг дэмжих сангаас мал, амьтныг зээлээр олгохыг хориглоно.
/Энэ хэсгийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.5.Энэ хуулийн 21.3.1-д заасан хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.6.Энэ хуулийн 21.3.1-д заасан хөнгөлөлттэй зээлийг банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажиллаж байгаа, орон нутагт салбартай банкаар дамжуулан олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.