Jury

Гуравдугаар бүлэг. Тусгай сангийн эх үүсвэр, зарцуулалт

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль 21² дугаар зүйл. Хүүхдийн төлөө сан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-11-13
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

/Энэ зүйлийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

21².1.Хүүхдийн төлөө сан нь хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалттай байна.

21².2.Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэр нь энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

21².2.1.автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого;

21².2.2.хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын орлого;

21².2.3.бусад.

21².3.Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

21².3.1.хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих;

21².3.2.олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах;

21².3.3.олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх.

21².4.Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.