/Энэ зүйлийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
21¹.1.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
21¹.1.1.улсын болон орон нутгийн төсөв;
21¹.1.2.дотоодын аж ахуйн нэгжийн хандивын хөрөнгө;
21¹.1.3.бусад эх үүсвэр.
21¹.2.Энэ хуулийн 21¹.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
21¹.2.1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх;
21¹.2.2.үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх;
21¹.2.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих.
21¹.3.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар батална.