/Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ, контентын олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зориулалттай байна.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.2.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгө энэ хуулийн 6.1-д зааснаас гадна соёлын үнэт зүйлийн загварыг ашиглуулснаас бий болсон орлогын 10 хүртэлх хувийн эх үүсвэрээс бүрдэнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн мэдээллийн сан байгуулж, баяжуулах;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.2.соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээ, контент бий болгох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.3.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.4.технологи нэвтрүүлэх, технологийн шинэчлэлт хийх;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.5.олон улсын арга хэмжээг гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.6.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа хийх;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.7.соёл урлагийн байгууллагад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг худалдан авах;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.8.хөгжмийн том хэмжээний болон дүрслэх урлаг, ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.9.олон улсын хэмжээний наадам, тэмцээн, үзэсгэлэн, яармагт уран бүтээлчийг оролцуулах, түүнд онцгой амжилт гаргасан иргэнийг шагнаж урамшуулах;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.10.үндэсний соёл урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг алдаршуулах;
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.11.монгол судлаачийг бэлтгэх, монгол судлаач, эрдэмтний шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.