Jury

Гуравдугаар бүлэг. Тусгай сангийн эх үүсвэр, зарцуулалт

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль 14 дүгээр зүйл. Спортыг дэмжих сан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-11-13
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

14.1.Спортыг дэмжих сан нь нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэсэн иргэний үр дүнг харгалзан магадлан итгэмжлэгдсэн спортын клубт үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлэх,, өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, үндэсний спортын төрлийг хөгжүүлэх, үндэсний хэмжээний тэмцээн, наадмын сэргээшийн эсрэг хяналтыг хэрэгжүүлэх, сэргээшийн эсрэг үйл ажиллагааны сургалт, сурталчилгааг зохион байгуулах, биеийн тамир, спортын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх зориулалттай байна.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

14.2.Спортыг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.2.2-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

14.3.Спортыг дэмжих сангийн хөрөнгийг энэ хуулийн 14.1-д заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

14.4.Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.