Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль нь 2019-11-13-нд батлагдсан, 31 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 16 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-11-13
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

31 зүйл

Гуравдугаар бүлэг Тусгай сангийн эх үүсвэр, зарцуулалт

19 зүйл
  1. 6 дугаар зүйлТусгай санг бүрдүүлэх нийтлэг эх үүсвэр
  2. 7 дугаар зүйлБайгаль орчин, уур амьсгалын сан
  3. 8 дугаар зүйлБоловсролын зээлийн сан
  4. 9 дүгээр зүйлБүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  5. 10 дугаар зүйлГэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
  6. 11 дүгээр зүйлЗасгийн газрын нөөц сан
  7. 12 дугаар зүйлЗэвсэгт хүчний хөгжлийн сан
  8. 13 дугаар зүйлСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан
  9. 14 дүгээр зүйлСпортыг дэмжих сан
  10. 15 дугаар зүйлТөсвийн тогтворжуулалтын сан
  11. 16 дугаар зүйлЖижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
  12. 17 дугаар зүйлХилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
  13. 18 дугаар зүйлҮндэсний шинжлэх ухаан, технологийн сан
  14. 19 дүгээр зүйлЭрүүл мэндийг дэмжих сан
  15. 20 дугаар зүйлКино урлагийг дэмжих сан
  16. 21 дүгээр зүйлХөдөө аж ахуйг дэмжих сан
  17. 21¹ дүгээр зүйлӨргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан
  18. 21² дугаар зүйлХүүхдийн төлөө сан
  19. 21³ дугаар зүйлАрхидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн хууль тогтоомж

2.1.Засгийн газрын тусгай сангийн хууль тогтоомж нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын бүх тусгай сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, удирдлага, зохион байгуулалт болон хяналт тавих харилцаанд энэ хууль үйлчилнэ.

3.2.Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Цагдаагийн хөгжлийн сан, Улсын авто замын сан, Кино урлагийг дэмжих сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын онцлогтой холбогдсон харилцааг тусгай хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ./

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.