Jury

Арван наймдугаар бүлэг. Өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 18.8 дугаар зүйл. Цагдан хорих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Энэ хуулийн 14.13 дугаар зүйлд заасны дагуу өсвөр насны хүнийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөс гадна хүсэлт гаргасан хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг оролцуулна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.Өсвөр насны хүнийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар хүртэл байх ба цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан өсвөр насны хүнд 3 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид 6 сараас хэтэрч болохгүй.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.