Jury

Арван наймдугаар бүлэг. Өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 18.5 дугаар зүйл. Мөрдөн байцаалтад хууль ёсны төлөөлөгч оролцох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Прокурор, мөрдөгч өсвөр насны хүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, түүнд мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар эрхтэй оролцохыг тайлбарлана.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.Өсвөр насны хүний хууль ёсны төлөөлөгч нь дараахь эрхтэй:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.1.өсвөр насны хүнийг ямар хэрэгт буруутгаж байгааг мэдэх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.2.эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх тогтоолтой танилцуулахад байлцах;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.3.өсвөр насны хүнээс мэдүүлэг авах, өсвөр насны хүн, өмгөөлөгчийг байлцуулан хийж байгаа бусад ажиллагаанд мөрдөгч, прокурорын зөвшөөрснөөр оролцох;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.4.хүсэлт, гомдол гаргах;

2.5.нотлох баримтын ач холбогдол бүхий зүйлийг шалгуулах хүсэлт гаргах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.