Jury

Арван наймдугаар бүлэг. Өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 18.2 дугаар зүйл. Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах нийтлэг шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

1.Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх, дээд ашиг сонирхлыг хангана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.Өсвөр насны хүнтэй харьцахдаа түүний нэр төрийг хүндэтгэн харьцаж, насны онцлогийг харгалзан хүмүүжих, алдаагаа засах боломж олгоход анхаарч ажиллана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.Өсвөр насны хүний хувийн мэдээлэл, түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн прокурор, шүүхийн шийдвэрийн агуулгыг олон нийтэд мэдээлэхгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

4.Өсвөр насны хүний эрх, дээд ашиг сонирхол, түүнд учирч болох бусад хор уршгийг харгалзан ял шийтгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг хуульд тусгайлан заасан үндэслэл, журмаас гадуур задруулахгүй байх нөхцөлийг шүүх, прокурор, мөрдөн шалгах байгууллага, хуулиар үүрэг хүлээсэн бусад этгээд хангаж ажиллана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

5.Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай, богино хугацаанд явуулах нөхцөлийг хангаж ажиллана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.