/Энэ зүйлийг гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
1.Баривчлах хүн нь өсвөр насны хүн бол энэ зүйлд заасан журмыг баримтална.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2.Өсвөр насны хүнийг түүний хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагчаар дамжуулан дуудна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болох үндэслэл байвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлахгүй.
4.Өсвөр насны хүнийг албадан ирүүлсэн, баривчилсан, цагдан хорьсон тухай түүний гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид нь даруй мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
5.Баривчлагдсан болон хоригдсон өсвөр насны хүнийг баривчлагдсан арван найман насанд хүрсэн хүн, цагдан хоригдсон арван найман насанд хүрсэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс тусад нь байлгана.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
6.Хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд өсвөр насны хүнийг сургууль дээр нь баривчилж болохгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./