/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
1.Энэ хуулийн 14.13 дугаар зүйлд заасан журмаар явагдах өсвөр насны хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг хаалттай явагдах ба өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийг оролцуулна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2.Өсвөр насны яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч хүрэлцэн ирээгүй нь шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./