/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
1.Өсвөр насны хүнд хавтаст хэргийн материалыг энэ хуульд заасны дагуу танилцуулахад түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийг оролцуулна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2.Өсвөр насны хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй гэж үзвэл мөрдөгч нь өсвөр насны хүнд хавтаст хэргийн материалыг танилцуулахад түүний хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./