Jury

Хорин долдугаар бүлэг. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

251.2.Энэ хэргийн улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл, их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

251.3.Энэ хэргийн улмаас хохирогч нас барсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 4 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 1, давж заалдах шат 2, хяналтын шат 1.

Бүгд
4
Анхан шат
1
Давж заалдах шат
2
Хяналтын шат
1

Сүүлийн шийдвэрүүд

  1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2018-04-12Эрүүгийн хэрэг, давж заалдах шат20
  2. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2017-06-14Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2017/ДШМ/31
  3. Улсын дээд шүүх2017-04-10Эрүүгийн хэрэг, хяналтын шат84
  4. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2016-10-28Эрүүгийн хэрэг, анхан шат105

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.