Jury

Хорин долдугаар бүлэг. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 247 дугаар зүйл. Гэмт хэргийг нуун далдлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

247.1.Энэ хуулийн тусгай ангийн 91/Хүнийг санаатай алах/, 96/Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 108/Хүн хулгайлах/, 112/Хүнийг барьцаалах/, 126.2; 126.3/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх/, 145.2; 145.3; 145.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146.2; 146.3; 146.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг булаах/, 148.2; 148.3; 148.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх/, 150.2; 150.3/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/, 147/Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 176/Мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах/, 177/Зандалчлах/, 178¹ /Терроризм/, 225/Агаарын хөлөг авч зугатаах/, 261.2 /Хорих ял эдлэхээс зайлсхийх/, 268.2; 269.2; 270.2/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хээл хахууль авах, өгөх, зуучлах/-т заасан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан бол гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

247.2.Энэ хуулийн тусгай ангийн 79/Эх орноосоо урвах/, 80/Тагнуул хийх/, 81/Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах/, 82/Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах/, 84/Хорлон сүйтгэх/, 85/Хорлон саатуулах/, 188/Хар тамхи, мансууруулах болон хордуулах бодис, галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх/ дугаар зүйлд заасан гэмт хэргийг урьдаас амлалгүйгээр нуун далдалсан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 11 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 5, давж заалдах шат 4, хяналтын шат 2.

Бүгд
11
Анхан шат
5
Давж заалдах шат
4
Хяналтын шат
2

Сүүлийн шийдвэрүүд

  1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2017-06-08Эрүүгийн хэрэг, давж заалдах шат407
  2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2017-05-15Эрүүгийн хэрэг, анхан шат179
  3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2017-04-27Эрүүгийн хэрэг, давж заалдах шат286
  4. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх2017-04-11Эрүүгийн хэрэг, анхан шат09
  5. Улсын дээд шүүх2017-02-13Эрүүгийн хэрэг, хяналтын шат42

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.