Jury

Хорин долдугаар бүлэг. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 254 дүгээр зүйл. Худал мэдүүлэг өгөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

254.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон арбитр, шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

254.2.Энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, эсхүл хүнийг хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу нотлох баримт хуурамчаар бүрдүүлж, хуурамч мэдүүлэг өгсөн, түүнчлэн энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 94 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 50, давж заалдах шат 33, хяналтын шат 11.

Бүгд
94
Анхан шат
50
Давж заалдах шат
33
Хяналтын шат
11

Сүүлийн шийдвэрүүд

  1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2021-07-22Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2021/ДШМ/695
  2. Улсын дээд шүүх2020-07-10Эрүүгийн хэрэг, хяналтын шат410
  3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2020-01-20Эрүүгийн хэрэг, анхан шат2020/ШЦТ/61
  4. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2018-07-30Эрүүгийн хэрэг, анхан шат66
  5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2018-06-29Эрүүгийн хэрэг, давж заалдах шат585

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.