Jury

Хорин долдугаар бүлэг. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 253 дугаар зүйл. Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

253.1.Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, арбитрын ажиллагааны талууд, түүнчлэн шүүгч, арбитрч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

253.2.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч болон хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

253.3.Энэ хуулийн 253.2-т заасан албан тушаалтан хүнд, онц хүнд гэмт хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 33 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 15, давж заалдах шат 14, хяналтын шат 4.

Бүгд
33
Анхан шат
15
Давж заалдах шат
14
Хяналтын шат
4

Сүүлийн шийдвэрүүд

  1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2023-02-09Эрүүгийн хэрэг, анхан шат2023/ШЦТ/52
  2. Улсын дээд шүүх2020-05-25Эрүүгийн хэрэг, хяналтын шат255
  3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2020-04-27Эрүүгийн хэрэг, анхан шат75
  4. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2020-02-06Эрүүгийн хэрэг, давж заалдах шат183
  5. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2020-01-31Эрүүгийн хэрэг, давж заалдах шат10

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.