Jury

Хорин долдугаар бүлэг. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 246 дугаар зүйл. Гэмт хэргийг үл мэдээлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

246.1.Энэ хуулийн тусгай ангийн 87.2/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар төрийн нууц задруулах/, 91/Хүнийг санаатай алах/, 96/Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 108/Хүн хулгайлах/, 112/Хүнийг барьцаалах/, 126.2; 126.3/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх/, 145.2; 145.3; 145.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146.2; 146.3; 146.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг булаах /, 148.2; 148.3; 148.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх/, 150.2; 150.3/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх /, 147/Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 176/Мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах/, 177/Зандалчлах/, 178¹ /Терроризм/, 225/Агаарын хөлөг авч зугатаах/, 268.2; 269.2; 270.2/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хээл хахууль авах, өгөх, зуучлах / -т заасан гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

246.2.Энэ хуулийн тусгай ангийн 79/Эх орноосоо урвах/, 80/Тагнуул хийх/, 81/Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах/, 82/Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах/, 84/Хорлон сүйтгэх/, 85/Хорлон саатуулах/ дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 25 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 14, давж заалдах шат 8, хяналтын шат 3.

Бүгд
25
Анхан шат
14
Давж заалдах шат
8
Хяналтын шат
3

Сүүлийн шийдвэрүүд

  1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2018-01-23Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2018/ДШМ/11
  2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2017-12-22Эрүүгийн хэрэг, анхан шат511
  3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2017-11-23Эрүүгийн хэрэг, давж заалдах шат816
  4. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2017-08-07Эрүүгийн хэрэг, анхан шат2017/ШЦТ/298
  5. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2017-07-24Эрүүгийн хэрэг, анхан шат214/ШЦТ/2017

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.