Jury

Зургадугаар хэсэг. Хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг. Арвантавдугаар бүлэг. Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

91.2.Хүнийг:

91.2.1.шунахайн сэдэлтээр;

91.2.2.танхайн сэдэлтээр;

91.2.3.өс хонзонгоор;

91.2.4 захиалгаар;

91.2.5.хохирогчийн цус, эд, эрхтэнийг ашиглах зорилгоор;

91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор;

91.2.7.уулгалан довтлох буюу дээрэмдэх хэргийг үйлдэхдээ;

91.2.8.хүн хулгайлах буюу бусдыг барьцаанд авах гэмт хэрэг үйлдэхдээ;

91.2.9.онц аюултай гэмт хэрэгтэн;

91.2.10.хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн /энэ хуулийн 93 дугаар зүйл хамаарахгүй/;

91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;

91.2.12.онц харгис хэрцгий аргаар;

91.2.13.нийтэд аюултай аргаар;

91.2.14.хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж;

91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж;

91.2.16.хоёр буюу түүнээс олон хүнийг;

91.2.17.албаны үйл ажиллагаа буюу олон нийтийн үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан хүнийг өөрийг нь буюу түүний ойрын төрөл, садангийн хүнийг алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 717 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 299, давж заалдах шат 254, хяналтын шат 164.

Бүгд
717
Анхан шат
299
Давж заалдах шат
254
Хяналтын шат
164

Сүүлийн шийдвэрүүд

  1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-04-28Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/232
  2. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2026-02-26Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/11
  3. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2026-02-10Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/14
  4. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2026-02-10Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/13
  5. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2026-02-10Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/12

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.