Jury

Зургадугаар хэсэг. Хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг. Арвантавдугаар бүлэг. Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 96 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

96.1.Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

96.2.Энэ хэргийг:

96.2.1.танхайн сэдэлтээр;

96.2.2.захиалгаар;

96.2.3.онц аюултай гэмт хэрэгтэн;

96.2.4.давтан;

96.2.5.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;

96.2.6.онц харгис хэрцгий аргаар;

96.2.7.нийтэд аюултай аргаар;

96.2.8.тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;

96.2.9.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж;

96.2.10.хоёр буюу түүнээс олон хүнийг;

96.2.11.албаны үйл ажиллагаа буюу олон нийтийн үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан үйлдсэн бол долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 865 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 472, давж заалдах шат 319, хяналтын шат 74.

Бүгд
865
Анхан шат
472
Давж заалдах шат
319
Хяналтын шат
74

Сүүлийн шийдвэрүүд

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2023-02-06Эрүүгийн хэрэг, анхан шат2023/ШЦТ/189
  2. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2023-01-24Эрүүгийн хэрэг, анхан шат2023/ШЦТ/43
  3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2022-12-05Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2022/ДШМ/79
  4. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2021-01-08Эрүүгийн хэрэг, анхан шат2021/ШЦТ/13
  5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2020-03-31Эрүүгийн хэрэг, давж заалдах шат377

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.