Jury

Зургадугаар хэсэг. Хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг. Арвантавдугаар бүлэг. Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 107 дугаар зүйл. Бусдыг амь биед нь аюултай нөхцөлдбайхад нь тусламж үзүүлэхгүй байх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

107.1.Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, эсхүл тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс гэм хор учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоер зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

107.2.Өндөр настан, бага насны, өвчний болон бусад шалтгааны улмаас биеэ хамгаалж чадахгүй хүнийг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоотой бөгөөд халамжлах үүрэгтэй этгээд тусламж үзүүлээгүй зориуд орхисон, эсхүл түүнийг амь биед нь аюултай байдалд зориуд оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

107.3.Энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 23 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 10, давж заалдах шат 8, хяналтын шат 5.

Бүгд
23
Анхан шат
10
Давж заалдах шат
8
Хяналтын шат
5

Сүүлийн шийдвэрүүд

  1. Улсын дээд шүүх2017-10-04Эрүүгийн хэрэг, хяналтын шат217
  2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2017-08-30Эрүүгийн хэрэг, анхан шат468
  3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2017-07-16Эрүүгийн хэрэг, давж заалдах шат27
  4. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2017-06-20Эрүүгийн хэрэг, давж заалдах шат432
  5. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2017-06-06Эрүүгийн хэрэг, давж заалдах шат17

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.