Jury

Зургадугаар хэсэг. Хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг. Арвантавдугаар бүлэг. Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 104 дүгээр зүйл. Дархлалын олдмол хомсдолын өвчнийг эмчлэхгүй орхих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

104.1.Эмч дархлалын олдмол хомсдол өвчин, түүний халдварыг илрүүлсэн, оношилсон тухайгаа эрүүл мэндийн байгууллагад мэдэгдээгүй, өвчтөн болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид холбогдох зааварчилгаа өгөөгүйгээс бусдад хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

104.2.Дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн хүнд эмнэлгийн зайлшгүй тусламж үзүүлэхээс татгалзсан, энэ өвчнөөр өвчилсөн үндэслэлээр эрхийг нь хязгаарласны улмаас тухайн өвчтөнд гэм хор учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.