90.1.Монгол Улсын хилийн багана, тэмдгийг санаатай устгасан, гэмтээсэн, хилийн шугамыг огтлон гарсан ус, зам, гүүр, холбооны байгууламжийг ашиглах журам болон улсын хилийн дэглэмийг бусад хэлбэрээр ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
Тусгай анги. Тавдугаар хэсэг. Төрийн эсрэг гэмт хэрэг. Арван дөрөвдүгээр бүлэг. Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Эрүүгийн хууль (2002-01-03) 90 дүгээр зүйл. Улсын хилийн дэглэм зөрчих
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2002-01-03
- Мөрдөж эхэлсэн
- 2002-09-01
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-14
Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.
Шүүхийн практик
2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 2 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 1, давж заалдах шат 1.
- Бүгд
- 2
- Анхан шат
- 1
- Давж заалдах шат
- 1
- Хяналтын шат
- 0
Сүүлийн шийдвэрүүд
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх2017-07-06Эрүүгийн хэрэг, анхан шат93
- Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2017-06-27Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2017/ДШм/39
Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.