Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Барилгын тухай хууль

Барилгын тухай хууль нь 2016-02-05-нд батлагдсан, 50 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 17 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-02-05
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-04
Албан ёсны нэр
БАРИЛГЫН ТУХАЙ

Агуулга

50 зүйл

Хоёрдугаар бүлэг Барилгын ажил, барилга байгууламжийн ангилал

2 зүйл
  1. 9 дүгээр зүйлБарилгын ажлын төрөл
  2. 10 дугаар зүйлБарилга байгууламжийн ангилал

Долдугаар бүлэг Техникийн улсын хяналт

1 зүйл
  1. 47 дугаар зүйлБарилга байгууламжийн техникийн улсын хяналт

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, түүнд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Барилгын тухай хууль тогтоомж

2.1.Барилгын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Энэ хуулиар зохицуулаагүй барилгын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон бусад харилцааг холбогдох салбарын хуулиар зохицуулна.

3 дугаар зүйл. Барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим

3.1.Барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

3.1.1.барилгын үйл ажиллагааны зохицуулалт, бүртгэл, зөвшөөрлийг олон нийтэд ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах;

3.1.2.барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.