Jury

Долдугаар бүлэг. Техникийн улсын хяналт

Барилгын тухай хууль 47 дугаар зүйл. Барилга байгууламжийн техникийн улсын хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-04

47.1.Барилга байгууламжийн техникийн улсын хяналтыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

47.2.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргээс гадна дараахь хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

47.2.1.барилга байгууламжийг барих, тэдгээрийн шинэчлэл, их засварын ажлын чанарт;

47.2.2.барилгын материал, түүхий эд, эдлэхүүн, бүтээгдэхүүний чанарт;

47.2.3.барилга байгууламжийн зураг төслийн хэрэгжилтэд;

47.2.4.барилга байгууламжийн ашиглалтад;

47.2.5.өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаанд;

47.2.6.барилга байгууламжийн зураг төсөл, инженер-геологийн судалгааны ажлын чанарт;

47.2.7.барилга байгууламжийн нуралт, эвдрэл, өргөх байгууламжид гарсан ослын шалтгаанд;

47.2.8.өргөх байгууламжийн улсын бүртгэлд;

47.2.9.барилгын ажлын гүйцэтгэлийн чанарт;

47.2.10.зураг төсөл боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагаанд;

47.2.11.барилга байгууламжийн зүгшрүүлэх, тохируулах болон эдэлгээний хугацаанд гарсан зөрчилд;

47.2.12.дуусаагүй болон түр зогссон барилга байгууламжийн хамгаалалтын горимын хэрэгжилтэд;

47.2.13.барилга байгууламжийн төсөвт өртөг, үнэ бүрдэлд.

47.3.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зураг төсөл зохиогч, барилгын материал үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийн техникийн дотоод хяналтын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавина.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

47.4.Барилга байгууламж баримт бичгийн дагуу баригдсан эсэхийг тодруулах зорилгоор эрх бүхий улсын хяналтын байцаагч барилга байгууламжид тухайн чиглэлээр нэмэлт шалгалт хийж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.