21.1.Барилгын инженер хайгуулын судалгаа, геодези зураг зүйн ажил эрхлэх, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын төсвийн тооцоо хийх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад энэ хуулийн 21.2-т заасан шаардлагыг хангаж байгааг нотолсон баримт бичгийг бүрдүүлж бүртгэлд хамрагдана. Бүртгэлийг цахим хэлбэрээр хийж болно.
21.2.Энэ хуулийн 21.1-д заасан чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдэд энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан ангиллын дагуу тавих нөхцөл, шаардлагыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
21.3.Барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд, ажилтан бүртгэл, мэдээллийн санд хамрагдана.