Jury

Зургадугаар бүлэг. Барилгын үйл ажиллагаанд оролцогч

Барилгын тухай хууль 42 дугаар зүйл. Зөвлөх үйлчилгээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-04

42.1.Барилгын салбарын мэргэжлийн зөвлөх үйлчилгээг дараахь чиглэлээр үзүүлнэ:

42.1.1.инженер-хайгуулын судалгаа;

42.1.2.хөрөнгө оруулалтын судалгаа;

42.1.3.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, норм, нормативын баримт бичиг боловсруулалтын түвшинг тогтоох;

42.1.4.барилгын материалын үйлдвэрлэлийн техник, эдийн засгийн үндэслэл, түүхий эд болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, технологийн хяналт, зөвлөгөө, дүгнэлт гаргах, тоног төхөөрөмжийн угсралт, лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилт хийх, технологийн горим тогтоох;

42.1.5.барилгын ажлын механикжуулалт, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, оношилгоо, засвар, техникийн үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт хийх ажлын технологи, аргачлал тогтоох;

42.1.6.барилгын ажлын үе шатанд хяналт тавих, барилга байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлын төлөвт дүгнэлт гаргах;

42.1.7.төслийн удирдлага, зохион байгуулалт, технологийн түвшин;

42.1.8.барилга байгууламжийн захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх;

42.1.9.энэ хуулийн 42.1.1, 42.1.2, 42.1.3, 42.1.4, 42.1.5, 42.1.6, 42.1.7, 42.1.8-д заасан ажлыг иж бүрэн гүйцэтгэх.

42.2.Энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг заавал авна.

42.3.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 34.1.11-д заасан байгууллагад бүртгүүлнэ.

42.4.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлагыг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    Заалт2

  2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.