Jury

Наймдугаар бүлэг. Барилга байгууламжийн гэрчилгээ

Барилгын тухай хууль 49 дүгээр зүйл. Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ, паспортжуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-04

49.1.Энэ хуулийн 48.1-д заасны дагуу ашиглалтад оруулсан барилга байгууламжид барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэж, ажлын долоон өдрийн дотор ашиглалтын гэрчилгээ олгоно.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

49.2.Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ чанар, аюулгүй байдлын түвшингээр дараахь төрөлтэй байна:

49.2.1.шинээр баригдаж ашиглалтад орсон ашиглалтын шаардлага хангасан барилга байгууламжид ногоон өнгийн;

49.2.2.засвар, шинэчлэлт хийгдэж, ашиглалтын шаардлага хангах боломжтой нь паспортжуулалтаар тогтоогдсон ашиглагдаж байгаа барилга байгууламжид шар өнгийн;

49.2.3.ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь паспортжуулалтаар тогтоогдсон ашиглагдаж байгаа барилга байгууламжид улаан өнгийн;

49.3.Ашиглагдаж байгаа барилга байгууламжийн бат бэх, найдвартай ажиллагааны түвшинг энэ хуулийн 49.5-д заасан журмын дагуу энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага паспортжуулж, энэ хуулийн 49.2-т заасан тохирох гэрчилгээг энэ хуулийн 49.1-д заасан эрх бүхий этгээд олгоно.

49.4.Энэ хуулийн 49.2.2-т заасан барилга байгууламжид засвар, шинэчлэлт хийж, ашиглалтын шаардлага хангасан бол энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага ашиглалтад оруулж, энэ хуулийн 49.1-д заасны дагуу ногоон өнгийн гэрчилгээ олгоно.

49.5.Энэ хуулийн 49.1-д заасан барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журмыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.