Jury

Тавдугаар бүлэг. Барилгын салбарын удирдлага, зохицуулалт

Барилгын тухай хууль 32 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-04

32.1.Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

32.1.1.барилгын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

32.1.2.барилгын салбарын төсөв, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

32.1.3.барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоог батлах;

32.1.4.нутагшил, суурьшил, бүсчлэлийн нийт нутаг дэвсгэр дэх харилцаа холбооны болон инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийг суурилуулах трасс, техникийн нөхцөл, зарчим, дарааллыг тодорхойлох;

32.1.5.цөмийн болон дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц, нисэх онгоцны буудал, метро, улс дамнасан нефть болон хийн хоолой, газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой зэрэг улсын чанартай барилга байгууламжид барилгын ажлын зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах асуудлыг шийдвэрлэх
/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтаас "төмөр зам," гэснийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

32.1.6.барилга байгууламжийн ашиглалтын дүрмийг батлах;

32.1.7.барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах;

32.1.8.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг батлах;

32.1.9.барилгын ажлын захиалагчийн дүрмийг батлах;

32.1.10.барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийг батлах;

32.1.11.зураг төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүй байх;

32.1.12.тусгай хэрэгцээний газар нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал, түүхий эдийг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх;

32.1.13.хууль тогтоомжид заасан бусад эрх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль

    Заалт4.5

Бүгдийг харах · 20Хураах
  1. Тушаал хүчингүй болгож шүүхийн шийдвэр биелүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр2

  8. Дүрэм шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр2

  9. Дүрэм батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  10. Дүрэм батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  11. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  12. ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  13. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  14. Дүрэм шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.