18.1.Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.2.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламж барих үйл ажиллагааг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.3.Энэ хуулийн 10.1.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэхэд энэ хуулийн 19.1.2-т заасан тусгай зөвшөөрлийг шаардахгүй.
18.4.Энэ хуулийн 18.2-т заасан барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, барилгын салбарын хуулийн этгээдийг бүртгэх үйл ажиллагааг төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.